Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын
нэрэмжит Монгол Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн
концертод эгшиглэсэн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын
төгөлдөр хуур, морин хуурын чуулгад зориулсан “Өрнө ба дорно” нэртэй өвөрмөц
бүтээлийн тухай өгүүлэхийг зорилгоо болгосон юм.
Европын төгөлдөр хуур, Монголын үндэсний хөгжмийн
чуулга хоорондоо эвсэн зохицсон, содон дуурьслаар баялаг энэхүү бүтээл нь өрнө,
дорнын гэх тэс өөр хөгжмийн хэллэгийг (өргөн утгаар) нэгтгэн зангидаж, Монголын
дан хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмэр оруулах шинэлэг туурвил болсон нь уг
зохиолын онцлог байлаа.



