Монгол улсын Урлагийн гавьяат
зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү, хөгжмийн зохиолч Б. Мөнхболдын
анхны CD удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Тус CD нь 2 хэсгээс
/Дабль/ бүтсэн ба эхний CD нь түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр дүрслэн
үзүүлсэн “Галдан Бошигт” хэмээх 5 ангит Симфони Сюит.Зохиолч уг бүтээлдээ 2010
оны 10-р сарын 24-нд ДБЭТ-т анхны тайлан тоглолтоор үзэгч түмэндээ толилуулсан.
Тус бүтээл нь анхны тайлбартай 5 ангит Симфони Сюит бөгөөд 1-р анги “Өндөр
Алтай” уртын дуу, 2-р анги түүхэн гунигт үйл явдлыг илэрхийлсэн “Олгой нуурын
дэргэдэх тулаан” 3-р анги “Уйлахуйн тулаан болон Галдан,Ану хоерын хайр”, 4-р
анги “Тэрэлжийн Зуун модны дэргэдэх тулаан” зэргийг CD-ндээ хөгжмийн
хэлээр өгүүлнэ. Энэхүү CD-нд СТА, морин хуурч Д.Шинэцог-Гени, Лимбэч, Цуурч
Г.Нямжанцан, Морин хуур чуулгын морин хуурч,хөөмийч А.Даваазориг,Э.Сандагжав,
уртын дууч Э.Болормаа, тайлбар уншигч СТА Б.Отгонбат нар оролцсоноос гадна
Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар
тоглосон байна. 2 дахь CD-нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн бүтээлүүд болох
Ятга, морин хуур найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар
чуулгад зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд нь багтжээ.
No comments:
Post a Comment