Friday, April 19, 2013

MUNKHBOLD Birvaa's



B. Munkhbold is a composer who has been continuing the path of art of making music laid out by his grandfather D. Gonchig, known long song master in the early 20th century father G.Birvaa, one of the founders of modern Mongolian music and recognized composer in the mid and late 20th century. B. Munkhbold was taught by People’s Artist of Mongolia Tsolmon in the course of piano playing passed an entry exam to study at Music Conservatoire in Yerevan, Armenia. The rarest luck must have smiled on him for he became one of the two students of Arutenyan, world class composer and people’s artist and state prize winner and one of the most leading representatives of the Soviet classic music. Under the leadership and teaching by his remarkable composer, B.Munkhbold successfully studied and graduated from the course of music composing and theory between 1986 and 1992. Since 2005 B. Munkhbold has been working as a teacher of music composing and theory. Among his students are students from China.

Saturday, March 23, 2013

Галданбошигт

http://www.youtube.com/watch?v=43p5jl3s3nw

Зургууд


Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд тоглолтоо хийнэ



Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын уран бүтээлийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 22-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. “Галдан бошгот” нэртэй түүний симфони, кино концерт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт “Галдан бошгот” симфони, кино концерт, хоёрдугаар хэсэгт төрийн шагнал авсан бүтээлүүд нь эгшиглэх гэнэ.

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын шинэ өнгө



Төрийн соёрхолт, хөгжмийн зохиол Г.Бирваагийн хүү Төрийн соёрхолт Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Галдан бошгот” хос цомгоо өлгийдөн авч худалдаанд гаргалаа.

Уудам талыг цэцгээр дүүргэсэн Б.Мөнхболдын "Өрнө ба дорно"



Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн концертод эгшиглэсэн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын төгөлдөр хуур, морин хуурын чуулгад зориулсан “Өрнө ба дорно” нэртэй өвөрмөц бүтээлийн тухай өгүүлэхийг зорилгоо болгосон юм.
Европын төгөлдөр хуур, Монголын үндэсний хөгжмийн чуулга хоорондоо эвсэн зохицсон, содон дуурьслаар баялаг энэхүү бүтээл нь өрнө, дорнын гэх тэс өөр хөгжмийн хэллэгийг (өргөн утгаар) нэгтгэн зангидаж, Монголын дан хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмэр оруулах шинэлэг туурвил болсон нь уг зохиолын онцлог байлаа.

Б.Мөнхболд: Аав маань өвлийн хүйтэнд гүйж, уур савсуулаад зогсдогсон




Г.Бирваа 1936-1953 онд цэргийн албанд зүтгэж, үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач, 1955 оноос Хүүхэлдэйн театр, Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967-1984 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Зандан шоо” зэрэг 200- гаад дууны уран бүтээл, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийнхан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тууврын замд” зэрэг 18 кино, “Эрдэнэ тээлийн уянга”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” зэрэг 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш, гоцлол аяз 30 шахмыг туурвисан юм.

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд шинэ цомгоо гаргана



Төрийн соёрхолтын хүү Төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай, Гэгээн муза наадмын шилдэг хөгжмийн зохиолч юм.

Түүний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл  Б.Галааридын “Шар тэнгисийн  тарчлаан” жүжгийн бүрэн хөгжмийг мөн  Яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид”  хүүхдийн жүжгийн бүрэн хөгжмийн зохиолыг бичсэн нь үзэгчдэд туйлын их нийцсэн байна.  2009 онд Төрийн соёрхолт эрхэм хүндтэй шагналыг авсан бөгөөд  2010 онд “Галдан Бошигт” симфони сюитээр анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулжээ.

Тэгвэл хөгжмийн зохиолч Б.Мөнхболд тун удахгүй  өөрийн бие даасан  цомгоо  олны хүртээл богох гэж байна. Тус цомог  хоёр  хэсгээс бүрдэх бөгөөд түүхэн үйл явдлыг хөжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн тайлбартай  юм байна. 

Үүнд Өндөр Алтайн уртын дуу, Түүхэн гунигт үйл явдлыг хөгжмийн хэлээр илэрхийлсэн “Олгой нуурын дэргэдэх тулаан”,  “Улайхуйн тулаан”, “Галдан Ану хоёрын хайр , “Тэрэлжийн  100 модны дэргэдэх үйл явдал” зэргийг дүрслэн өгүүлсэн байна.  Энэхүү цомогт  тайлбар уншсан СТА Б.Отгонбат, СТА морин хуурч Д. Ишцог, Лимбэч Цуурч Г. Нямжамцан Морин хуур чуулгын хуурч хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав уртын дууч Э.Болормаа нар хамтран  ажиллажээ.  

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хос CD-тэй боллоо



  Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү, хөгжмийн зохиолч Б. Мөнхболдын анхны  CD удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Тус  CD нь 2 хэсгээс /Дабль/ бүтсэн ба эхний CD нь түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн “Галдан Бошигт” хэмээх 5 ангит Симфони Сюит.Зохиолч уг бүтээлдээ 2010 оны 10-р сарын 24-нд ДБЭТ-т анхны тайлан тоглолтоор үзэгч түмэндээ толилуулсан. Тус бүтээл нь анхны тайлбартай 5 ангит Симфони Сюит бөгөөд 1-р анги “Өндөр Алтай” уртын дуу, 2-р анги түүхэн гунигт үйл явдлыг илэрхийлсэн “Олгой нуурын дэргэдэх тулаан” 3-р анги “Уйлахуйн тулаан болон Галдан,Ану хоерын хайр”, 4-р анги “Тэрэлжийн Зуун модны дэргэдэх тулаан” зэргийг  CD-ндээ хөгжмийн хэлээр өгүүлнэ. Энэхүү CD-нд СТА, морин хуурч Д.Шинэцог-Гени, Лимбэч, Цуурч Г.Нямжанцан, Морин хуур чуулгын морин хуурч,хөөмийч А.Даваазориг,Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа, тайлбар уншигч СТА Б.Отгонбат нар оролцсоноос гадна  Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар тоглосон байна. 2 дахь CD-нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн бүтээлүүд болох Ятга, морин хуур найрал хөгжмийн концерт,  мөн нийслэлийн Улаанбаатар чуулгад зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд нь багтжээ.