Saturday, March 23, 2013

Уудам талыг цэцгээр дүүргэсэн Б.Мөнхболдын "Өрнө ба дорно"



Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн концертод эгшиглэсэн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын төгөлдөр хуур, морин хуурын чуулгад зориулсан “Өрнө ба дорно” нэртэй өвөрмөц бүтээлийн тухай өгүүлэхийг зорилгоо болгосон юм.
Европын төгөлдөр хуур, Монголын үндэсний хөгжмийн чуулга хоорондоо эвсэн зохицсон, содон дуурьслаар баялаг энэхүү бүтээл нь өрнө, дорнын гэх тэс өөр хөгжмийн хэллэгийг (өргөн утгаар) нэгтгэн зангидаж, Монголын дан хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмэр оруулах шинэлэг туурвил болсон нь уг зохиолын онцлог байлаа.
Тус бүтээл нь энэ жилийн “Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд эгшиглэсэн нэг хэвийн шинжтэй зо хиол, бүтээл болон хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын өөрийнх нь өмн ө бичсэн бүтээл, туурвил зэргээс эрс ялгаатай байгаа нь сүүлийн үеийн дан хөгжимд үгүйлэгдэж байгаа сэт гэл хөдөлгөм яруу сайхан аялгууг дүрслэн илэрхийлэх гол хэрэгсэл болгосон той холбоотой юм.
Жишээлбэл, морин хуурын чуулгад зориулсан “Дуут төвөргөөн”, “Ятгын концерт”, “Эгшигт давалгаа”, “Хишигтэн” зэрэг бүтээлд хөгжмийн хэмнэл давуу эрхтэй оролцож, зохиолын үндсэн са нааг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хөгжим судлаач Г.Нямсүрэн “Дуут төвөргөөн” зохиолоо хэмнэлээр “зодож” хийснээр давуу эрх тэй болсон гэж тодорхойлсон бол, судлаач Мөнгөнсүх Б.Мөнхболдыг Францын агуу хөгжмийн зохиолч Оливье Мессиантай ритмист буюу хэмнэлч гэдгээр адилтгасан нь тохиолдлын хэрэг биш юм.
“Өрнө ба дорно” гэх энэхүү уран сэтгэмжийн онцлог болсон уран тансаг аялгуунууд дунд ангид чухал үүрэг гүйцэтгэдэг. Дунд анги болох Andantino хэсэгт (тус бүтээл энгийн гурван ангит хэлбэрээр бичигдсэн) ятга, морин хуур, морин хийл, их хуурын септ бүхий аккордын өвөрмөц дуурьслын дэвсгэр дээр төгөлдөр хуурын гоцлолоор “Авгын цагаан уул” ардын дуу эгшиглэнэ (мибемоль мажорт). Уг аялгуу хоёр дахь удаа давтагдахдаа дагавар хөгжим нь арван зургаатын хэмнэлээр өөрчлөгдөн мөн нэг, хоёрдугаар морин хуур квартаар давтан хөгжимдөж, өвөрмөц өнгө дуурьслын хослолыг бий болгодог.
Хурд нь Adagio sostenuto болж өөрчлөгдсөнөөр дунд ангийн хоёрдугаар хэсэг эхэлдэг. Фамажорын аккордын дөлгөөн дэвсгэр дээр флейт хөгжим уртын дуу санагдуулам аялгуутай, уянгын тансаг нарийн регистрт эгшиглэж байгаа нь хөгжмийн зохиолчийн бүтээсэн сэдэв ая юм. Тус сэдэв аяын төгсгөл рүү морин хуур нэмэгдэн орж, “тослог” гэж нэрлэгдэх өөрийн өвөрмөц өнгө дуурьслаар чимж, улмаар уг сэдэв ая төгөлдөр хуурын гоцлолд шилжиж, янз бүрийн өнгө дуурьсал ар араасаа урган гарч байгаа нь уудам тал нутгийг өнгө өнгийн цэцгээр дүүргэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь сонирхол татна.
Сонгодог аливаа хэлбэрийн дунд анги өмнө нь дуурьссан сэдэв аяс тасдан авч, уран сайхны боловсруулалт хийх, дэвсгэр хөг болон гармони солих, секвенцээр өрнүүлэх зэрэг олон арга хэрэглэн ялгарамж үүсгэдэг. Гэтэл Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн хөгний асуудлаас шалтгаалан зарим аргыг хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тал ажиглагддаг хэдий ч Б.Мөнхболд шинийг эрэлхийлсний үр дүнд манай хөгжмийн зохиолчдын уран бүтээлд нийтлэг оршдог алдаа дутагдлаас (дунд ангийг захын ангиас ялгарах шинэ сэдэв аяар орлуулдаг) зайлсхийн, хөгжмийн хэв (фактур), өнгө дуурьсал (тембр), регистр, гармони сольж ялгарам жийг бий болгосон энэ арга өрнүүлэг, хөгжүүлгийн чухал хэрэглүүр бол сон нь өвөрмөц шийдэл юм.
Сонирхолтой, сэтгэлд хоногшин үлдэх чадвартай, урт удаан настай бүтээл болоход хөгжмийн ялгарамж чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаар хөгжмийн зохиолч нэлээдийг тунгаан бодож, эрэл хайгуул хийсэн нь янз бүрийн түвшний ялгарамж байгаагаас мэдрэгддэг. Жишээлбэл, гурван ангит хэлбэрийг нийтэд нь томоор авч үзэх юм бол нэгдүгээр ангийн аялгыг бэлдэж өгөх хурц аккорд бүхий оршил хөгжмийг моторын шинж төрхтэй хурдан нэгдүгээр анги залган авч, нэг амьсгаагаар өрнөсөөр удаавтар хоёрдугаар ангийн хөгжмөөр солигдоно. Тус анги нь (II анги) хүрээлж буй орчноосоо эрс ялгарах уянгын аялгуулаг чанараараа хүний сэтгэлийг баясгах хөгжмийн ертөнц рүү хөтөлнө.
Энэхүү яруу сайхан хөгжмийн орчинд сонсогч олон нэлээд удаан аялсны эцэст, эхний моторын давшингуй хөгжимтэй дахин золгож байгаагаар зохиол нь төгсдөг. Хөгжмийн ялгарамжийг арай бага түвшин болох анги дотор нь авч үзвэл арван зургаатын хэмнэлээр тасралтгүй үргэлжилсэн нэгдүгээр ангийн дотор гэнэт дөрөвт, наймтын хэмнэлтэй бүжиг (баруун Монголын) төгөлдөр хуурын зүүн гарт онцгой лон эгшиглэдэг бол, хоёрдугаар ангийг давтал ангитай (реприз) холбох үүргийг жаазын хэмнэл бүхий өвөрмөц хөгжимд оноосон зэрэг нь шинэлэг өнгө аяс оруулж, хөгжмийг улам сонирхолтой болгодог.
Харин сэдэв аяын түвшинд ялгарамжийг хамсраа хөгжмийг өөрчилж, өөр өөр зэмсгээр хөгжимдөн давтах аргаар гаргасан юм. Агуулгаараа төстэй захын ангиуд, тухайлбал, нэгдүгээр анги фа-си бемоль, гуравдугаар анги болох давтал (реприз) фадо гэсэн морин хуурын кварт, квинтийн хөгөөр эхэлж байгаа нь ялгарамжтай бөгөөд сонирхолтой болгох гэсэн хөгж мийн зохиолчийн өвөрмөц шийдэл оновчтой болсныг тэмдэглэж байна. Хөгжим судлаач миний бие уг зохиолыг анх шимтэн сонсох үед захын ангийн хөгжим арай богинохон болчихов уу даа гэж санагдсаныг дурдахын зэрэгцээ хөгжмийн зохиолч Б.Мөнхболд өрнө, дорнын сэтгэлгээнд тулгуурлан амьд барил даатай, яруу сайхан хөгжмийг бүтээхийн тулд оюун ухаанаа уралдуулан, ши нийг эрэлхийлсний үр дүнд төрсөн энэхүү уран сэтгэмж нь Монголын дан хөгжмийн урын санд хүндтэй байр эзлэх нь дамжиггүй билээ.

No comments:

Post a Comment