Saturday, March 23, 2013

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд шинэ цомгоо гаргана



Төрийн соёрхолтын хүү Төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай, Гэгээн муза наадмын шилдэг хөгжмийн зохиолч юм.

Түүний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл  Б.Галааридын “Шар тэнгисийн  тарчлаан” жүжгийн бүрэн хөгжмийг мөн  Яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид”  хүүхдийн жүжгийн бүрэн хөгжмийн зохиолыг бичсэн нь үзэгчдэд туйлын их нийцсэн байна.  2009 онд Төрийн соёрхолт эрхэм хүндтэй шагналыг авсан бөгөөд  2010 онд “Галдан Бошигт” симфони сюитээр анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулжээ.

Тэгвэл хөгжмийн зохиолч Б.Мөнхболд тун удахгүй  өөрийн бие даасан  цомгоо  олны хүртээл богох гэж байна. Тус цомог  хоёр  хэсгээс бүрдэх бөгөөд түүхэн үйл явдлыг хөжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн тайлбартай  юм байна. 

Үүнд Өндөр Алтайн уртын дуу, Түүхэн гунигт үйл явдлыг хөгжмийн хэлээр илэрхийлсэн “Олгой нуурын дэргэдэх тулаан”,  “Улайхуйн тулаан”, “Галдан Ану хоёрын хайр , “Тэрэлжийн  100 модны дэргэдэх үйл явдал” зэргийг дүрслэн өгүүлсэн байна.  Энэхүү цомогт  тайлбар уншсан СТА Б.Отгонбат, СТА морин хуурч Д. Ишцог, Лимбэч Цуурч Г. Нямжамцан Морин хуур чуулгын хуурч хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав уртын дууч Э.Болормаа нар хамтран  ажиллажээ.  

No comments:

Post a Comment